Хан-Уул
Мэдээлэл

САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Шинэ зуун билэг” сургууль нь жил бүр сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай. Цагаан сарын баярыг тохиолдуулан /2018.02.14/ өдөр бусдад сэтгэлийн дэм өгөх, сайн үйлст нэгдэх сурагчдад эерэг хандлага зөв зан чанарыг төлөвшүүлэх зорилгоор аянг зохион байгууллаа.

Аяны үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Боловсролын салбарт идэвхи санаачлагатай  ажиллаж буй  15 багшийг хүлээн авч хүндэтгэл  үзүүлэн  гарын бэлэг, бяцхан шавь нарыхаа урлагийн тоглолтоор бэлэг барилаа.

Тус сургуулийн захирал Б.Энхцэцэг, сургалтын менежер С.Солонго, нийгмийн ажилтан Н.Батцэнгэл нар  сургалтын орчин, сургуулийн  үйл ажиллагааг багш нарт танилцуулан, хамтран ажиллах санал санаачлагуудыг гаргалаа.