Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран Цагдаагийн 2 дугаар хэлтсийн харъяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн болон зочид буудал, саун массажны газруудад 2018 оны 02 дугаар сард хяналт шалгалтыг хийхэд нийлээдгүй зөрчил илэрлээ.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 4, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий зарим зочид буудлууд нь зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэнд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Онцгой байдлын улсын байцаагч нар өөрсдийн ажил чиг үүргийн хүрээнд холбогдох арга хэмжээ авч хариуцлага тооцсон ба Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан иргэдэд торгуулийн арга хэмжээ авч үйл ажиллагааг зогсоох саналыг холбогдох байгууллагад хүргүүллээ.