Хан-Уул
Мэдээлэл

“АЛБАН БУС НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ” ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО

“Сар шинийн баяр”-ыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах ажлын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш ажилтнууд хуваарийн дагуу Оргил худалдааны төвөөс Car wash хүртлэх замын 2 хажуу талд үүссэн хог хаягдал,  цас, мөсийг арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх ажилд идэвхтэй оролцлоо.