Хан-Уул
Мэдээлэл

“МОНГОЛЫН ЦАГААН САР 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АЛБАН ЁСООР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс зохион байгуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “Монголын цагаан сар 2018” үзэсгэлэн худалдаа өнөөдөр буюу 2018.02.09-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд албан ёсны нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн ИТХТөлөөлөгч, 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа, ХУД-ийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Соёлын ордоны дарга О.Анхбаяр, дүүргийн УИБХэлтэсийн дарга С.Оюун-Эрдэнэ, АБНТБТөвийн дарга Ж.Оюунцэцэг, дүүргийн 12-р хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Долгор, 9-р хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Н.Насанжаргал, 11-р хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч н.Эрдэнэмөнх, 6-р хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Сүххишиг болон Хан-Уул дүүргийн 16 хорооны иргэд олон нийт өргөнөөр оролцлоо. 
Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож буй 40 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс бодлогын хүрээнд дэмжин ТАЛБАЙН ТҮРЭЭСГҮЙ БУЮУ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамруулсан. Ингэснээр тэдний орлого ашгийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилан таниулах үндсэн зорилгыг хэрэгжүүлж чадаж байна.
Мөн манай төв нь дүүргийн үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилан таниулах, үйлдвэр эрхлэгчдийг урамшуулан алдаршуулах зорилтын хүрээнд идэвх зүтгэлтэй ажиллаж буй үйлдвэр элрхлэгчдийг шагнаж урамшуулдаг. Тухайлбал үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа ХУД-ийн 3-р хорооны иргэн ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Я.Ганцэцэг “Монголын залуучуудын холбоо”-ны “Шилдэг залуу бизнесмен” тэмдэгээр шагнагдсаныг албан ёсоор гардуулж өглөө. Үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчдийн зүгээс арга хэмжээнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм. 

Үзэсгэлэн худалдаа 2018.02.05-наас эхэлсэн бөгөөд 15-ны өдрийг дуустал дүүргийн Соёлын ордонд үргэлжлэн явагдах болно.

Нийт үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд та бүхэнд АМЖИЛТ ХҮСЬЕ …