XVII жарны шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан,ХУД-ийн Засаг даргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан 2018 оны 02 сарын 09-ний өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд явагдаж 16 сургуулийн 165 бөх 3 насны ангилалаар хүч чадал уран мэхээ уралдуулан барилдлаа.
Барилдааныг нээж Хан-Уул дүүргйин Засаг дарга Ж.Алдаржавхлан үг хэлж бөхчүүдэд ажилт хүслээ. Нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ХУД—ийн Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга, ХУД-ийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан, аварга сургуулийн захирал Элбэг нар оролцлоо.
11-13 насны ангилалд 59-р сургуулын бөх Дагвадорж түрүүлж 59-р сургуулын бөх Эрхэм-Эрдэнэ үзүүрлэлээ. 26-р сургуулийн бөх баяр тогтох, 59-р сургуулийн бөх Сүлдбаяр нар шөвгөрлөө. 14-15 насны ангилалд 26-р сургуулийн бөх Баярбаясгалан түрүүлж, 32-р сургуулийн бөх Төртогтох үзүүрлэн, 41-р сургуулийн бөх Сумъяабазар, 10-р сургуулийн бөх Билгүүдэй нар шөвгөрлөө. 16-17 насны ангилалд Аварга сургуулийн бөх Өлзий- Орших түрүүлж, Аварга сургуулийн бөх Шатар үзүүрлэж, 114-р сургуулийн бөх Пүрэвжав, аварга сургуулийн бөх Чимэдбатаа нар шөвгөрлөө.
Уран барилдаантай бөхөөр 10-р сургуулийн бөх Төгсжаргал, 59-р сургуулийн бөх Өсөхбаяр, 114-р сургуулийн бөх Давааням нар тус тус шалгарлаа.
Барилдааны Багийн нийлбэр дүнгээр: 59-р сургуулийн баг тэргүүн байранд шалгарч шилжин явах цомын эздээр шалгарлаа, Дэд байртанд Аварга сургууль, Гутгаар байранд 26-р сургуулийн бөхчүүд шалгарлаа. Шилдэг бөхчүүддээ улам их амжилт хүсье.