Хан-Уул
Мэдээлэл

МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын 2017 оны 02, Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 01, Хан-Уул дүүргийн Онцгой комиссын 2018 оны 01 тоот албан даалгавар, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/372 дугаар захирамжийн хүрээнд мал, амьтны гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимжүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Иймд малчин, мал бүхий иргэд та бүхэн:

  • Дүүргийн нутаг дэвсгэрт гадны аймаг, сум, дүүргээс мал, амьтан оруулж ирэхгүй байх;
  • Мал орж ирсэн тохиолдолд харьяа хороо, дүүргийн ажилтанд нэн даруй мэдэгдэх;
  • Нийтийн эзэмшлийн зам талбайд малаа хариулгагүй бэлчээхгүй байх;
  • Мал, амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малаа мал эмнэлгийн үзлэг тандалтанд тогтмол хамруулах;
  • Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн малын хашаа хороондоо тогтмол хийлгэнэ үү.