Хан-Уул
Мэдээлэл

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” ХАН-УУЛ ДҮҮРЭГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Улаанбаатар өвлийн наадам-2018” нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, хүйтний улирлын үндэсний тоглоом наадгай соёлыг сурталчлах зорилготой жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн амралтын өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

“Өвлийн наадам 2018”-д Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын 461 иргэд амжилттай оролцож 7 дугаар хороо Нийслэлийн 9 дүүргийн 152 хороодоос “Үндэсний хувцастай иргэдийн парад”-аар Тэргүүн байр эзэллээ. Мөн ганцаарчилсан хувцаслалтын төрөлд 10 дугаар хорооны иргэн Д. Алтансувд Буриад үндэстний хувцаслалтаар Дэд байрыг тус тус эзэллээ.

Өвлийн наадмын үеэр Снөүбоард, рагби, тэшүүр, мөсөн хананд авиралтын  тэмцээнүүд, өвлийн дугуй, нохой чаргаар гулгах, гэр бүлийн буухиа, олс  таталтын тэмцээн,  3,5 метрийн диаметртэй том тогоонд мастер тогооч нар цуйван хийж сэгсрэн 800 хүнийг дайлах хоолны шоу зэрэг үзүүлбэрүүд боллоо. Түүнчлэн Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах ач холбогдолтой сайхан арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.