Хан-Уул
Мэдээлэл

“ЭГШИГТ СЭТГЭЛИЙН ҮГ“

Албан бус-Насан туршийн боловсролын төв нь  иргэдийн сурч боловсрох , чөлөөт цагаа зөв өнгөрөөж бүтээлчээр хөгжих , хамтран суралцаж ,шинэ баг хамт олон үүсгэх орчинг бүрдүүлэх зорилгоор  хөгжмийн дугуйлангийн үйл ажиллагааг тогтмол явуулсаар ирсэн билээ.

Энэ удаад боловсролын төлөө зүтгэж,сэтгэл зүрхээрээ нэгдэж чаддаг гэгээн үйлст “ Good Neighbors” –ийн хамт олон  манай байгууллагын үйл ажиллагааг дэмжин 10 ширхэг гитар хөгжмийг бэлэглэж хөгжмийн сан маань улам баялаг болов.

/2018.01.26/ өдөр АБНТБТ-ийн захирал Ж.Оюунцэцэгт тус байгуулагын  захиргааны ажилтан Д.Нямсүрэн,  үйл ажиллагааны ажилтан У.Баярмаа,жолооч Б.Эрдэнэбат нарын төлөөлөгчид хүрэлцэн ирж  хөгмийн зэмсэг , “Батламж” гардуулж ажлын амжилт хүслээ.

Уг үйл ажиллагааны үр дүнд Хан-уул дүүргийн олон мянган хүүхэд,залуус хөгжмийн яруу сайхныг мэдэрч, хөгжих сайхан боломж нээгдэж байгаад таатай байна.
Иргэдийн гоо зүйн мэдрэмж, боловсролыг дээшлүүлж,  урлагийн сайхныг   түгээх гэгээн үйлсэд үнэтэй хувь нэмэр  оруулан яруу эгшиглэнт хөгжмийн зэмсгүүдийг бэлэглэн  хамтран ажилласан “ Good Neighbors” –ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.