Сүүлийн жилүүдэд байгалийн баялаг болсон алт, зэс, нүүрсээ ашиглах талаар бид нэлээд ярьдаг болж байна. Алт, зэсгүйгээр бид амьдарч болно. Харин ус бол бидний орших уу, эс орших уу гэдгийг шийдэх чухал байгалийн баялаг юм. Энэ ч утгаараа усны нөөц, ашиглалт хамгаалалттай холбоотой сэдвээр хөндөн бичдэг, ярьдаг болсон. Усны нөөцтэй холбоотой сэтгэл эмзэглүүлэм тоо баримт ч их бий.
Иймд Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс “Цэнхэр алтны ухаалаг хэрэглээ” сэдэвт сургалтыг нийт 15 иргэнд зохион явууллаа. Сургалтын зорилго нь иргэдэд ундны усны зөв зохистой хэрэглээг амьдралд нь хэвшүүлэх дадал эзэмшүүлнэ.
- Цэвэр усны үнэ цэнийг мэдрүүлэх
- Усны зөв зохистой хэрэглэх арга замуудыг мэдэх
- Дэлхий болон монгол орны усны нөөц боломжийг мэдэх
- Багаар ажиллах чадварт суралцуулах
- Идэвхи оролцоог нэмэгдүүлэх, ойлгуулах
Иргэдэд гэр бүлийн ундны усны эрүүл ахуйн үндсэн шаардлага, усны зөв зохистой хэрэглээ, цэвэр ус нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, цэвэр усны хомсдол ойрхон байгааг ойлгуулсан сургалт боллоо. Цаашид сургалтанд хамрагдах иргэдийн тоо нэмэгдүүлэх, манай сургалтыг албан байгууллага дээрээ захиалгаар авах бүрэн боломжтой.
Холбогдох утас: 99030489