Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” Улсын хоёрдугаар зөвлөгөөн Нийслэл Улаанбаатар хотноо гурван удаа 6 өдөр болсон ба одоо хөдөө орон нутагт явагдаж байна.
Тухайн зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон УИХ-ын эмэгтэй гишүүд, мөн НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан , Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр болон бусад дүүргийн засаг дарга нарын төлөөлөл оролцлоо.
Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудыг төлөөлж тухайн зөвлөгөөнд 320 төлөөлөгч оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн.
Зөвлөгөөний нээлтийн үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл тавив. Мөн зөвлөгөөний нэгдсэн хуралдаан дээр БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга С.Эрдэнэчимэг “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын ахлах мэргэжилтэн А.Цолмон “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Ганбаатар “Багшийн цалин хөлсний шинэчлэл”, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Ж.Мягмар “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл”, Судлаач Б.Банзрагч “Боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьсан.
Зөвлөгөөнийг зохион байгуулагчид дараах 4 чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулагдсан. Үүнд:
- Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл
- Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл
- Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл
- Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл гэсэн дөрвөн салбар хуралдаан дээр үндсэн 16 илтгэлийг сонсож, мөн эдгээр 16 илтгэлтэй уялдуулан 32 оролцогчдын илтгэлийг хэлэлцэн зөвлөгөөнд оролцогчид санал бодлоо илэрхийлэв.
Дөрвөн чиглэлээр зохион байгуулагдсан салбар хуралдаанаас гарсан нэгдсэн санал дүгнэлт, зөвлөмжийг нэгдсэн хуралдаан дээр танилцуулсан.
Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн захирал Ө.Болормаа, 10-р сургуулийн захирал Ч.Уранчимэг, 32-р сургуулийн захирал Г.Мөнхбаяр, 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг, 60-р сургуулийн захирал Д.Ариунаа, 63-р сургуулийн захирал С.Эрдэнэбаатар, 41-р сургуулийн сургалтын менежер Б.Өлзийсайхан, 10-р сургуулийн нийгмийн ажилтан Ц.Ундрах, 115-р сургуулийн багш Т.Батцэцэг, 60-р сургуулийн багш А.Цэнд, 52-р сургуулийн багш Ш.Ган-Эрдэнэ, 18-р сургуулийн багш Б.Аюулгүй нар оролцогчийн зүгээс илтгэл тавьсан. Мөн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Чинбаатар “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл” сэдвээр зохион байгуулагдсан 2-р салбар хуралдаанаас гарсан санал дүгнэлт, зөвлөмжийг нэгдсэн хуралдаан дээр танилцууллаа.