Хан-Уул
Мэдээлэл

ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих чиглэл”-ийн хүрээнд  “Албан бус- Насан туршийн боловсрол төв” нь  чадамжийн гэрчилгээ олгох “Оёдол- эсгүүр”, “Маникюр – гоо сайхан”-ы 2018 оны эхний сургалтууд эхэллээ.

Оёдол эсгүүрийн ангид 10, маникюр – гоо сайхны  ангид 12, нийт 22 иргэн суралцаж байна.

Дээрх сургалтад сууж буй иргэд нь 120 цагийн хичээлд суудаг бөгөөд оёдол эсгүүрийн ангийнхан  биеэс хэмжээ авах, суурь эсгүүр гаргах, үүн дээрээ тулгуурлаад монгол цамц, дээл эсгэж оёх, эцсийн бүтээгдэхүүн болгох анхан шатны бүх дамжлагын ойлголттой болдог. Мөн  үсчин, маникюр – гоо сайхны ангийнхан үс угаах, арчлах, үс арчилгааны материал сонгох, арьс болон үсний шинж чанарыг тодорхойлж оношлох, хумс засаж хэлбэржүүлэх зэрэг чадварыг эзэмшин анхан шатны мэргэжлийн чиг баримжаатай болон төгсөж байна.

Манай төвөөс зохион байгуулдаг 5 чиглэлийн сургалт болох хууль эрх зүй, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, амьдрах ухаан, гоо зүйн мэдрэмжийн хичээлд хамрагддаг.

Тус байгууллага дээр сар бүр зохион байгууллагддаг эдгээр сургалтанд хорооны иргэдээ хамруулан хамтран ажиллахыг  хорооны Засаг дарга, хөгжлийн нийгмийн ажилтнуудаас хүсэж байна.

Холбогдох утас: 95021560