Хан-Уул
Мэдээлэл

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ –СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ ҮНДЭСНИЙ II ЗӨВЛӨГӨӨН” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн,  Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн боловсролын хэлтэс, Монгол Улсын боловсролын Их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургууль  хамтран “Тогтвортой хөгжил –сургуулийн өмнөх боловсрол  үндэсний II  зөвлөгөөн”-ийг  2018 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, 21 аймаг, 9 дүүргийн 1000 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн боловсролын хэлтэс болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас 73 төлөөлөгч оролцсон.

Зөвлөгөөнийг   нээж  УИХ-ын гишүүн ,Боловсрол , соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа  үг хэлэв.

     Зөвлөгөөнийн эхний өдөр нэгдсэн хуралдаан болж дараах илтгэлүүдийг танилцуулж, сургуулийн өмнөх боловсролын талаар тулгамдсан асуудлын талаар оролцогчдын саналыг сонслоо. Үүнд:

  • “Тогтвортой хөгжил-сургуулийн өмнөх боловсрол” Илтгэгч УИХ-ын гишүүн , Боловсрол , соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа
  • “Боловсролын систем ба өнөөгийн сорилт” Илтгэгч Систем судлаач Б.Банзрагч / Ph.D /
  • “Тулгамдсан асуудал ба шийдэл –Эрх зүйн шинэчлэл “ Илтгэгч Боловсрол , соёл, шинжлэх ухаан, спортын яамны СӨБ бодлогын газрын дарга С.Болормаа / Ph.D /
  • “Багшийн хөгжил –хүүхдийн ирээдүй” Илтгэгч: СУБИС-ын СӨБСургуулийн захирал Л.Ганцэцэг дэд профессор
  • “СӨБ сургалтын хөтөлбөрийн агуулга-Хүүхдийн хөгжилд “ Илтгэгч Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл / Ph.D /
  • “Хүүхдийн хөгжилд гэр бүл,эцэг эхийн оролцоо” Илтгэгч “Гэр бүл” сэтгүүлийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ / Ph.D /
  • “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” Илтгэгч: АШУҮИС –ийн багш , Монгол Улсын гавьяат багш Ч.Цолмон / Ph.D /, ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав / Ph.D / нар илтгэлийг сонсголоо.

Зөвлөгөөний хоёр дахь өдөр  салбар хуралдаан зохион байгуулагдан нийт оролцогчид 6 чиглэлээр санал бодлоо солилцон, гарсан саналыг нэгтгэн зөвлөмж боловсруулан баталсан. Салбар хуралдаан дараах чиглэлээр зохион байгуулагдсан.

  • 1-р салбар хуралдаан: “ Багшийн хөгжил”
  • 2-р салбар хуралдаан : “Стандарт , агуулга“
  • 3-р салбар хуралдаан: “ Хүүхдийн хөгжил “
  • 4-р салбар хуралдаан : “ Гэр бүл –Хүүхдийн хөгжлийн орчин”
  • 5-р салбар хуралдаан : “ Хоол тэжээл –Аюулгүй байдал”
  • 6-р салбар хуралдаан: “ Хамтын ажиллагаа” сэдвүүдийн хүрээнд нийт 19 илтгэл танилцуулж, гарсан санал дүгнэлтийг зөвлөмжид тусгалаа.

 

Зөвлөгөөний үеэр Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд   бүтээлийн үзэсгэлэн гаргаж, зөвлөгөөнд оролцогчдод үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулав.

Мөн “Багшийн хөгжил”  салбар хуралдаанд Хан-Уул дүүргийн 209-р цэцэрлэгийн багш Б.Долгорсүрэн, Б.Маралмаа нар “Усны ухаалаг хэрэглээ  ба бяцхан хуримтлал”  сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.