Хан-Уул
Мэдээлэл

БАГА АНГИЙН БАГШ НАР ADOBE PHOTOSHOP СУРГАЛТ АВЛАА

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн амьдрах ухааны хүрээнд компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны 120 цагийн сургалтыг тогтмол явуулж байна. Суралтанд компьютерийн үндэс, 10 хурууны бичих дадлага, Microsoft office word программ ашиглан бичиг баримт хэрхэн боловсруулах, зураг оруулах, засварлах, хүснэгтэн мэдээлэл оруулах, график байгуулах,  Excel  программ ашиглан, томъёо оруулах хүснэгтэн мэдээлэл боловсруулах, Power point  программ дээр Presentation бэлдэх зэрэг онол 30 цаг, дадлагын 90 цагийн сургалтыг зохион байгуулдаг.

Энэ удаагийн сургалтанд БУЦСургуулийн бага ангийн 15 багш хамрагдлаа. Сургалтанд дунд шатны Adobe photoshop программын анхан шат болох үндсэн цэс, tools, layer, history зэргийг ашиглан өөрсдийн цээж зургийг янзлах, засварлах, өнгө оруулах, фоно өгөх зэргийг хийж сурлаа.

Цаашид хэвлэлийн эх бэлтгэл, нэрийн хуудас, урилга, өргөмжлөл хийх, Movie maker  программ сурах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.