Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙНХЭН ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Шинэ он хаяанд ирж өнгөрсөн онд хийсэн бүтээсэн ажлаа дүгнэн алдаа оноогоо хэлэлцэх энэ үед Хан-Уул  дүүрэг /2017.12.28/ өдөр оны шилдгүүдээ тодрууллаа.

Шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар Хан-Уул дүүргийн эдийн засаг нийгмийн 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд эрхэлсэн ажлын үр дүнгээрээ бодит хувь нэмэр оруулан идэвх санаачилга, үр бүтээлтэй ажилласан оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, төр захиргааны шилдэг албан хаагч зэрэг салбар бүрээс шилдгүүдээ шалгаруулан шагнаж урамшууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Нэгдүгээр дүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нар шилдгүүдэд шагналыг гардуулав.

Хан-Уул дүүргийн 2017 оны  “Оны шилдэг байгуулага”-аар шалгарсан байгууллагууд

Номинаци Байгууллага
1 “Шилдэг менежменттэй байгуулага” Татварын хэлтэс
2 “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” Түмэн шувуут ХХК
3 “Шилдэг татвар төлөгч байгууллага” Таван богд Фүүдс ХХК
4 “Шилдэг хөрөнгө оруулагч” Дулааны цахилгаан станц-3 ТӨХК
5 “Шилдэг үйлчилгээтэй байгуулага” Ди Би Би ХХК
6 “Шилдэг тохижилттой байгууллага” Бид энд Бид ХХК


Хан-Уул дүүргийн 2017 оны  “Оны шилдэг ажилтан”-аар шалгарсан ажилтанууд

Номинаци Байгууллага
1 “Санхүү ,эдийн засгийн шилдэг ажилтан” Татварын хэлтсийн дарга Д.Бадам
2 “Эрүүл мэндийн шилдэг ажилтан ” Эрүүл мэндийн төвийн халдвартын эмч П.Төгсжаргал
3 “Хөдөлмөр,нийгмийн хамгааллын шилдэг ажилтан” ХХҮХ-ийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Д.Алтанцэцэг
4 “Зэвсэгт хүчний шилдэг ажилтан” Зэвсэгт хүчний 120-р цэргийн ангийн захирагч хурандаа Д.Мөнхсайхан
5 “Хууль тусгай албаны шилдэг ажилтан ” Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Даваасүрэн

2017 оны ажлаараа Нийслэлийн тэргүүний шилдэг болсон байгууллагуудад Талархал 3.000.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа. 

  1. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс
  2. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс
  3. Статистикийн хэлтэс
  4. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб


Хан-Уул дүүрэг болон нийслэл хот, цаашлаад энэ Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зарцуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, төр захиргааны шилдэг албан хаагч нартаа 2018 ондоо улам их амжилт бүтээлээр дүүрэн, үр дүнтэй ажиллахыг хүсэн ерөөе.