Хан-Уул
Мэдээлэл

“АЛТАН БӨМБӨГ 2017”-ИЙН “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ”-ААР Б.БОЛД ШАЛГАРЛАА

Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ өчигдөр шангрила зочид буудлын хүндэтгэлийн танхимд болж өндөрлөлөө. Гурав дахь удаагийн энэхүү арга хэмжээнд 2017 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч, шилдэг дасгалжуулагч , бэлгэдлийн 11, шилдэг гадаад тоглогчийг шалгарууллаа.

“Алтан бөмбөг 2017” ёслолын ажиллагааны “Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч” -аар Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Болд шалгарлаа.

Б.Болд багшдаа цаашдын бэлтгэл сургуулилтанд нь өндөр их амжилтыг хүсье.