Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн салбар болох Хан-Уул дүүргийн зөвлөл нь Хан-Уул дүүргийн засаг даргын А/74 тоот захирамжаар байгуулагдсан бөгөөд 9 хүний бүрэлдхүүнтэй /төрийн төлөөлөл 3, ажил олгогчийн төлөөлөл 3, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл 3/ ажилладаг.
Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн Зөвлөл 2017 оны 12 дугаар 13-ны өдөр 4 дэх удаагаа хуралдаж , тус хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн дүнг хэлэлцэн, хангалттай үнэлгээтэй өгч, Хан-Уул дүүргийн 2018 оны төсөвт Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Старт-ар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт тусгуулахаар санал оруулахыг дэмжсэн тогтоол гаргалаа.
Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн зөвлөлийн гишүүдэд гардуулан өгсөн дүүргийн иргэдийг байнгын ажлын байранд зуучлах “Итгэлийн хуудас”-ны биелэлтийг дүгнэхэд гишүүд 12 иргэнийг зуучилж ажлын байртай, орлоготой болгосон байна гэсэн дүгнэлт гарсан байна.