Хан-Уул
Мэдээлэл

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН АЯЛАЛ БОЛЛОО

Хүүхэд хөгжил судлалын академитай хамтран хэрэгжүүлж буй “Тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэгч хүүхдийн зан үйлд эергээр нөлөөх нь” төслийн хүрээнд хурдан морь унаач хүүхдүүдийн 2017 оны шинэчилсэн судалгааг үндэслэн ХУД-ийн 14-р хорооны хурдан морь 2-оос дээш жил унасан 41 хүүхдийг сонгон, “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-т тэдний хүүхэд насны гэгээн дурсамжийн нэгээхэн хэсгийг бичилцэн, хэрэгцээ сонирхол эрсдийг нь тандан шинжилж, мэдлэг зан үйлд нь эерэг дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг өдрийн аяллыг  дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс зохион байгууллаа.

Хөтөлбөрийн дагуу хүүхдүүдийн зан үйлд эергээр нөлөөлөх олон ажил хийгдсэн ба “Би- чи-харилцаа” харилцааны тухай бүлгийн ажил, “Халуун сандал” хандлагын тухай бүлгийн ажил, “Хамтдаа” олон улсын хүүхдийн тойрон бүжиг, “Од эрхэсийн орноор” одон орны талаар мэдээлэл өгч, одон орноор аялуулж, “Би хэн бэ” “Бидний сонголт” сэдвүүдээр сэтгэл зүй, зан үйлд нөлөөлөх сургалтууд орж, бусад цагуудаар хөгжөөнт тоглоом, байгаль орчинтой танилцуулах арга хэмжээнүүдийг боллоо.

Төсөлд хамрагдсан хүүхдүүдийн тухайн өдрийн сэтгэгдэл, хүсэл мөрөөдлийг бичүүлсэн хуудсан дээрээс харахад анх удаа хүүхдийг хүндэтгэсэн сайхан орчинд орж ирсэн тухай, морь унах буюу хөдөлмөр эрхлэхээс хөндийрч өөр мэргэжилтэй болох хүсэлтэй хүүхдүүд олон байсныг тандалт хийсэн.

Аяллын үр дүнд хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд гадаад мэдээлэлгүйгээс мөн өөрийн биш гэр бүлийн гишүүдийн шаардлагаас болж айлд хурдан морь унахаас гадна хүнд хүчир ажил хийж байгаа нь хүүхдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл гэж харагдаж байна. Үүнээс үзэхэд хүүхдүүдийн сэтгэл зүй, харилцаа хандлагад нөлөөлөх ажил хийхээс гадна тэдний эцэг эх асран хамгаалагчдад чиглэсэн ажил ихээр хийх ёстой гэж дүгнэгт гарсан байна.