Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Юнитерра Олон Улсын Байгууллага хамтран Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд салбар орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлтийг дэмжих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор /2017.11.17/ өдөр “Жендэрийн салбар хороо, орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд, хороодын Засаг дарга, хөгжлийн нийгмийн ажилтнууд, дүүргийн Жендэрийн салбар хорооны гишүүд нийт 57 төрийн албан хаагч хамрагдлаа. Сургалтыг Юнитерра Олон Улсын Байгууллагын Жендэрийн зөвлөх Андреа Шески удирдан явууллаа.
Сургалтаар:
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа ба анхаарах асуудлууд
- Жендэрийн үндсэн ойлголтууд
- Ажил гэр бүлийн тэнцвэрт байдал ба давхар ачаалал
- Хамгаалах байр гэсэн сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг явагдлаа.