Хан-Уул
Мэдээлэл

“МОНГОЛ ОЙМС” ХХК-Н ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН АЖИЛЧДАД 240 ШИРХЭГ ОЙМС БЭЛЭГЛЭЛЭЭ

Олон удаагийн давтамжаар орсон их цасыг цэвэрлэх ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГазрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажилласаар байгаа билээ.

Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, албан байгууллага, сайн дурынхан  ч уг ажилд идэвхи санаачлагатай оролцож, тус тусын хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал “Монгол оймс ” ХХК –ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул Арго ОНӨААТҮГ ажилчидад олон цагаар гадаа хүнд хүчир ажил хийж байгаа зам талбайн үйлчлэгч, ачигч зэрэг 200 гаруй ажилчдад өөрсдийн үйлдвэрлэсэн  240 ширхэг оймсыг бэлэглэлээ.

Үндэсний үйлдвэрлэгч “Монгол оймс” ХХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье  Хан-Уул Арго ОНӨААТҮГ ажилчид.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.