Хан-Уул
Мэдээлэл

“ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Засгийн газрын 2016 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан 2016-2020 онд хэрэгжих “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Агентлагийн  дарга Б.Лхагва, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Цэрэндулам, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол нар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, тасгийн дарга, хороодын Засаг дарга нар, орон тооны бус зөвлөлийн гишүүд, дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТӨХК болон ОНӨААТҮГ-ын удирдлага нараас бүрдсэн 40 гаруй албан хаагчид хамрагдлаа.