Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жилийн хүрээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын БУЦС,114, 10, 59, 26 дугаар сургуулиудын удирдлага багш нарт Зөрчлийн тухай хуулийг танилцуулан тайлбарлах сургалтыг Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасаг дүүргийн Боловсролын хэлтэс, БУЦС-тай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Санчиндорж удирдан хүргэж, нийт 87 багш хамрагдлаа. Сургалтыг доорх сэдвийн хүрээнд явууллаа.
Үүнд:
- Хуулийн тухай /хууль хоорондын уялдаа
- Зөрчлийн ангилал
- Гэмт хэрэг, зөрчлийн уялдаа
- Торгох шийтгэлийг биелүүлэх боломж
- Албадлагын арга хэмжээ
- Хөөн хэлэлцэх хугацаа
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил
- Эрх бүхий албан тушаалтан
Сургалтад идэвхтэй оролцсон ерөнхий боловсролын сургуулийн удирдлага багш нартаа баярлалаа.