Нийслэл, дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн тулгуур болох залуучуудад эерэг хандлагыг төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, оюуны хөрөнгө оруулалт хийх болон залуучуудын нийгмийн оролцоо, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг түгээн дэлгэрүүлэх “Эерэг сэтгэлгээ” жилийн аяныг зохион явуулж буй.
Тус аяны хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААИС-д 190 оюутан залууст дунд эерэг хандлагын талаар лекц сургалтыг явууллаа. Лекцийг “Эрдэнэ 5 баг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн н.Эрдэнэ, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн гэзрын дарга Сүх-Очир болон Эрдэнэ 5 баг ТББ-ын сургагч багш нар хөтлөн явууллаа.