Хан-Уул
Мэдээлэл

”ЧИНГИС ХААН ”ОУ-ЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНД ЗӨВЛӨН ТУСЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МУ-ын Шадар сайд болон МХЕГ-ын дарга Улсын Ерөнхий байцаагчийн баталсан 2017 оны нэгдсэн төлөвлөгөөт шалгалт хийх удирдамжийн дагуу Чингис хаан ОУ-ын нисэх буудлын Зоогийн газарт МХЕГ шалгалт хийсэн юм.

Шалгалтын мөрөөр Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан баг , Эрүүл ахуй халдвар хамгаалалын улсын ахлах байцаагч C.Долгор, Хүнсний чанар стандартын улсын байцаагч Ц. Cүглэгмаа нар Зоогийн газрын ажилтан , албан хаагчдад ” Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдүүлэх болон хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь сэдэвт байгууллагын сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.