Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Гүүд Нэйборс” ОУТББ-н Монгол дахь Төлөөлөгчийн газар, хамтын ажиллагааныхаа хүрээнд 12 дугаар хорооны Малчны хэсэг, Баяжихын хонхорын 74 айл өрхөд хүнсний тусламж өглөө. Нийт 1850 кг /74ш/ гурил буцалтгүй тусламжийг хорооны Засаг дарга Д.Долгороор дамжуулан өгсөн юм.
Мөн “Гүүд Нэйборс” ОУТББ-н Монгол дахь Төлөөлөгчийн газраас Хан-Уул дүүргийн 145 дугаар цэцэрлэг болон 41 дүгээр сургуульд ариун цэврийн өрөөний иж бүрэн тохижилтын ажлыг хийж хүлээлгэн өглөө.
Тусламж хүлээн авсан айл өрхүүд “Гүүд Нэйборс” Төрийн бус байгууллагын цаашдын ажилд амжилт хүсэж, талархсанаа илэрхийллээ.