Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ИРГЭДИЙН СПОРТЫН VI ИХ НААДМЫН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Волейболын тэмцээн 2017 оны  10 дугаар сарын 14-15 ны өдөр дүүргийн Биеийн тамир спорт хорооны зааланд амжилттай явагдаж шилдэгүүдээ тодрууллаа. Тэмцээнд 12 хорооны 200 гаруй тамирчид  авъяас ур  чадвараа сорин өрсөлдсөнөөс,

эрэгтэй:
1-р байрт 2 дугаар  хороо

2-р байрт 8 дугаар хороо
3-р байрт 3 дугаар хорооны баг тамичид

эмэгтэй:
1-р байрт 11 дүгээр хороо

2-р байрт 16 дугаар хороо

3-р байрт 2 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээний тэргүүн байрт шалгарсан 2 дугаар хороо,11 дүгээр хорооны баг тамирчид 10 дугаар сарын 28- ны өдөр Багануур дүүрэгт явагдах  Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох юм.