Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач тусыг сурталчилан түгээн дэлгэрүүлэх, тэднийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэх, нөхөн сэргээх зорилгоор спортын 6 төрлөөр тэмцээн явагдлаа.
Тус тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд зохион байгуулж 9 багийн 90 гаруй тамирчид оролцлоо.
Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТББ, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгууллаа.