Хан-Уул
Мэдээлэл

ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэсээс зохион байгуулж буй “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд туршлага солилцох өдөрлөг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс, ШУТИС-ын ГУУС, “Налайх дүүрэг дэх тоосго үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ хамтран амжилттай зохион байгууллаа.