Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэсээс зохион байгуулж буй “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажил зохион байгуулагдлаа.
Хог хаягдлыг цэвэрлэх ажилд Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн 16 улсын /ахлах/ байцаагч, дүүрэг дэх МХХ-ийн байгаль орчны хяналтын 3 улсын байцаагч, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимийн 150 оюутнууд хамтран идэвхитэй оролцлоо.

Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэл хог хаягдлыг цэвэрлэн нийт 103 шуудай хогийг Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв тээвэрлэлээ.