Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2133 дүгээр албан тоотын дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулагдлаа.
Их цэвэрлэгээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадуудын албан хаагчид болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Хороод, СӨХ, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Төрийн болон төрийн өмчид газруудын ажилтан албан хаагчид, иргэд бүрэн хамрагдан идэвхитэй оролцлоо.
Нийтийн эзэмшлийн зам талбай болон орон сууц хорооллын дундах туслах зам, үйлдвэр хэсгийн туслах замуудын хог хаягдлыг бүрэн цэвэрлэсэн бөгөөд нийт 866 аж ахуйн нэгж байгууллага, 3549 иргэн хамрагдлаа.
Их цэвэрлэгээгээр Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 271737 м2 талбайг хамруулан цэвэрлэж, 866 ААНБ, 3549 хүн хамрагдан 32 рейсээр 58,7 тонн хог ачигдлаа.