Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээн дүнгээ гаргаж шилдэгүүдээ шалгарууллаа.
Тус тэмцээнд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 сургууль оролцсон бөгөөд шалгаруулалтын дүнгээр:
- Шилдэг аронжировщик багш: 115 дугаар сургуулийн багш Ц. Алтанхуяг
- Шилдэг удирдаач багш: 52 дугаар сургуулийн багш Цэнд-аюуш
- Тэргүүн байранд: 52 дугаар сургууль
- Дэд байранд: Орчлон олон улсын сургууль
- Гутгаар байранд: 18 дугаар сургууль тус тус шалгарч 2-р шатны шалгаруулалтад оролцох эрхтэй боллоо.