Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эко Дүүрэг-Ногоон Хөгжил” зорилтын хүрээнд Бүх нийтээр мод тарих өдрийг угтаж дүүргийн иргэдэд мод тарих, түүнийг арчлан хамгаалах, дэмжих зорилгоор сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд иргэд өөрсдийн хашаандаа хэрхэн мод тарих аргачлал, ургуулах, ногоон байгууламж бий болгох, усалгаа арчилгааг хэрхэн хийх зэрэг мэдээлэл авч сонирхсон асуултандаа хариулт авсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.