Хан-Уул
Мэдээлэл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАСАН АЖИЛ ОЛГОГЧДЫГ ДЭМЖИНЭ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажил олгогчийг дэмжих арга хэмжээг зохион байгуулж байна. Иймд шаардлага хангасан ажил олгогч бичиг баримтаа бүрдүүлэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний дотор   Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст ирүүлнэ үү.

Тавигдах шаардлага:

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаас цөөн буюу 25 хүртэл ажилтантай ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүний тоогоор,
  • 25 ба түүнээс дээш тооны ажилтантай ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р хуулийн 1 дэх заалтаар тогтоосон хувиас давсан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаанд ажлын байраар хангасан бол хуулиар тогтоосон хувиас давсан байнгийн ажлын байраар хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүний тоогоор тус тус урамшуулал олгоно.Бүрдүүлэх бичиг баримт:
  • Аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Ажил олгогч, ажилтны хүсэлт
  • Ажилтны иргэний үнэмлэхний хуулбар
  • Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссийн хүчинтэй шийдвэр
  • Хөдөлмөрийн гэрээний хуулбар
  • Ажилтны нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар
  • Ажил олгогчийн Хүн амын орлогийн албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай болон татвар шимтгэлийн өргүй талаарх татварын болон нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт.