Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 60 ДУГААР СУРГУУЛИЙНХАН ШАГНАЛЫН МӨНГӨӨРӨӨ МОД ТАРИЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, JCI Улаанбаатар салбар байгууллага хамтран “Хотын шийдэл” төслийг хэрэгжүүлж буй. Тус төслийн хүрээнд “Хог хаягдлын менежмент” сэдвийн дор хог хаягдлаар тохижилтын эд зүйлс болон бүтээл урлах тэмцээнийг зохион байгуулсан билээ.

Уг уралдаанд дүүргийн ЕБ-ын нийт 5 сургууль шалгарсан бөгөөд ХУД-ийн ЕБ-ын 60-р сургууль түрүүлж 2,000,0000 /хоёр сая/  төгрөгний мод тарих эрхийн эзэн болсон.

Орчны цэвэр, аюулгүй байдал, нийслэл хотын хөгжилд залуучуудын оролцоо хамгаас чухал гэж үзсэн залуучууд маань шагналын мөнгөөрөө нийт 456 модыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 60 дугаар сургуулийн хашаанд тарьж суулгалаа.

Мод тарих энэхүү арга хэмжээнд дүүргийн  ТҮТөв ОНӨААТҮГ, JCI Улаанбаатар байгууллага, Хүннү ресортын хамт олон болон 60-р сургуулийн хамт олон оролцлоо.