Танилцуулга
Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь хэлтэс нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгаалын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, дүрэм журам, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан заалтуудын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.
Он цагийн товчоон:
- 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тогтоолоор “Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв”.
- Хан-Уул дүүргийн Засаг заргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/285 дугаар захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс.
- Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болж өөрчлөгдөн тус хэлтэс нь ХАн-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус хэлтэс нь дэргэдээ Хүчирхийллийн хохирогчид нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвийг ажиллуулж байгаа бөгөөд тус төвөөр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж байна. Мөн дүүргийн 25 хорооны хамтарсан багт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хүчирхийллийн хохирогчдыг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
ҮРЧЛЭЛТ
Үрчлэн авагч тал
- Үрчлэн авах гэж байгаа эцэг эх тус тусдаа Дүүргийн засаг дарга Б.Цэрэнд хандсан өргөдөл бичих, цахим үнэмлэхний хуулбарыг өргөдлийн ард хэвлэж нотариатаар батлуулсан байх
- ДОХ, арьс өнгө, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй эсэх талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолт
- Гэрлэлтийн баталгааны хуулбар /Гэрлэсэн эсэх лавлагаа/
- Хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой эсэх талаар албан газрын тодорхойлолт /Дансны хуулга/
- Оршин суугаа газрын лавлагааг E-MONGOLIA-с татаж авах
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг E-MONGOLIA-с татаж авах/500₮/
- Төрөл садангийн лавлагаа
Үрчлүүлэгч тал
- Хүүхдийн төрсөн эх Хан-Уул дүүргийн үндсэн хаягтай байх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувиараа
- Төрсөн эцэг эх тус тусдаа Дүүргийн засаг дарга Б.Цэрэнд хандсан өргөдөл бичих, цахим үнэмлэхний хуулбарыг өргөдлийн ард хэвлэж нотариатаар батлуулсан байх
- Оршин суугаа газрын лавлагааг E-MONGOLIA-с татаж авах
БҮТЭН ӨНЧИН ХҮҮХДИЙГ АХ ДҮҮ ТӨРӨЛ САДНЫ АСРАН ХАМГААЛАЛД ӨГӨХ
- Асран хамгаалалд авах гэж байгаа иргэн Дүүргийн Засаг дарга Б.Цэрэнд хандсан өргөдөл бичих, цахим үнэмлэхний хуулбарыг өргөдлийн ард хэвлэж өргөдлийг нотариатаар батуулсан байх
- Эцэг эхийн нас барсны гэрчилгээний хуулбар
- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
- Гэрлэлтийн баталгааны хуулбар /гэрлэсэн эсэх лавлагаа/
- Асран хамгаалалд авах иргэн хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой эсэх талаар албан газрын тодорхойлолт /дансны хуулга/
- Оршин суугаа газрын лавлагааг E-Mongolia-с татаж авах
- Асран хамгаалалд авах иргэн, хүүхэд хоёрын 3*4 хэмжээтэй 1% цээж зураг
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлааг E-Мongolia-с татаж авах /500₮/
- Нөхцөл байдлын үнэлгээ
- Хамтарсан багийн хурлын шийдвэр
ЗАХИРГААНЫ ТАСАГ
Д/Д | Нэр | Албан тушаал | Утасны дугаар |
1 | М.Ганболд | Хэлтсийн дарга | 88006820 |
2 | Б.Азжаргал | Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн | 90114443 |
3 | Ж.Чаминчимэг | Хууль эрх зүй, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн | 88227131 |
4 | Б.Дадишиури | Хяналт-шинжилгээ үнэлгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн | 89184120 |
5 | Д.Дарьсүрэн | Нягтан бодогч | 88013301 90993301 |
6 | Ц.Баттуяа | Архив бичиг хэргийн эрхлэгч | 99497799 86957799 |
7 | О.Загдсүрэн | Нярав | 99861930 |
8 | С.Батсайхан | Жолооч | 89338581 |
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ТАСАГ
Д/Д | Нэр | Албан тушаал | Утасны дугаар |
9 | Б.Бямбацэцэг | Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ахлах мэргэжилтэн | 80970517 |
10 | С.Баярбилэг | Хүүхдийн эрхийн улсын байцаагч | 86161668 |
11 | Б.Жамсран | Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн | 99337767 |
12 | Г.Энх-Амар | Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн | 95119330 |
13 | Ш.Баярцэцэг | Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн | 86092665 |
14 | Б.Бат-Эрдэнэ | Гэр бүлд зөвлөгөө өгөх төв хариуцсан ажилтан | 88202729 |
15 | Б.Мөнхжаргал | НЦҮ-ны төвийн Зохицуулагч | 85009396 |
16 | С.Сарантуяа | Нэг цэгийн үйлчилгээний төвийн ээлжийн нийгмийн ажилтан | 99751214 |
17 | Б.Одончимэг | Нэг цэгийн үйлчилгээний төвийн ээлжийн нийгмийн ажилтан | 99269015 |
18 | З.Болорцэцэг | Нэг цэгийн үйлчилгээний төвийн ээлжийн нийгмийн ажилтан | 88809610 |