НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№01/
2023 оны 01 дүгээр сарын 02 Улаанбаатар хот
№ | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД | |||
1 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зорилгоор байгууллагынхаа гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, батлуулах. | Ажлын 8 хоног |
2 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв | Дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан үндэсний бараа, бүтээгдэхүүнээр “Сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн, арга хэмжээ”-г зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллах. | Ажлын 8 хоног |
3 | Санхүү төрийн сангийн хэлтэс, Дотоод аудитын алба, Аж ахуй, өмчийн хэлтэс, нийт байгууллага | Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. | Ажлын 8 хоног |
2022-2023 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
4 | Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, нийт байгууллага | Нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол газар дээр нь Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах. | Ажлын 8 хоног |
5 | Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд | Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажиллах. | Ажлын 8 хоног |
6 | Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх. | Ажлын 8 хоног |
7 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс | Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлаа зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 8 хоног |
АЖЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГА, ДЭГ ЖУРМЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД | |||
8 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүй, архивын хэлтэс, нийт байгууллага | Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, дунд болон богино хугацааны сургалтад хамруулах, чадавхжуулах сургалтад үе шаттайгаар зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэгдсэн бодлого удирдлага арга зүйгээр хангаж ажиллах. | Ажлын 8 хоног |
9 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагч, удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг өндөржүүлж, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 8 хоног |
10 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах. | Ажлын 8 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.01.11-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.