НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН САЛБАР, НОГООН ХӨГЖИЛ БОЛОН АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧООС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№05/
№ | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа |
1 | Онцгой байдлын хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/81 дүгээр захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, ажилтан, алба хаагчдын оролцоог хангаж, хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах. | Ажлын 7 хоног |
2 | Онцгой байдлын хэлтэс, Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс | Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
3 | Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс | Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 7 хоног |
4 | Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар | Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг айл өрхүүдийг өгч ажиллах. | Ажлын 7 хоног |
5 | Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Нийт байгууллага | Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. | Ажлын 7 хоног |
6 | Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/47 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх. | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.03.07-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.