НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 06 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№17/
№ |
Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга |
Хугацаа |
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД |
|||
1 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс | Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. Үүнд:
1. Авто замын салбарт /явган зам, дугуйн зам/ 2. Барилга, байгууламж, дэд бүтцийн салбарт 3. Тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт |
Ажлын 4 хоног |
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД |
|||
2 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | “Нийтийн тээврийн автобусны эцсийн болон дундын зогсоолууд”-ын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран арчлалт, тохижилт, бүтээн байгуулалтыг шилжүүлэх санал боловсруулж танилцуулах. | Ажлын 4 хоног |
3 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ | Орчны тоосжилт, агаарыг чийгшүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулж, тохижилт, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажлаа эрчимжүүлэх | Ажлын 4 хоног |
4 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Баянзүрх дүүргийн 11 -р хороо “Бага тэнгэрийн ам”, Хан-Уул дүүргийн Ар Зайсангийн гудамжнаас “Дугуй цагаан”-ны тохижилтын ажлуудыг эрчимжүүлж, тухайн орчны хог, хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг шуурхайлж ажиллах. | Ажлын 4 хоног |
5 | Хууль, эрх зүйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар | Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт ”Нисэх цагаан хаалга” ХХК-ийн барьж буй цогцолбор барилгатай холбоотой үүссэн асуудлыг мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудыг оролцуулан шалгах ажлын хэсгийн байгуулах. | Ажлын 4 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.06.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.