Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавар /№34/

 

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Худалдан авах ажиллагааны алба 2024 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийх ажлуудын эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг энэ ондоо багтаан зохион байгуулах. Ажлын 8 хоног
2 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн  аж ахуйн хэлтэс, нийт байгууллага Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ “Шинэ жил”-ийн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлуудаа эрчимжүүлж, энэ долоо хоногт багтаан дуусгах Ажлын 8 хоног
3 Газар зохион байгуулалтын алба Нийслэл, дүүргүүдэд /E-doc, E-gazar/ системээр ирсэн газрын өргөдлийг судалж, шийдэх. Ажлын 8 хоног
4 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Тохижилт, нийтийн  аж ахуйн хэлтэс Хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг танилцуулж, дүүрэг рүү захиалагчийн хяналтыг шилжүүлэх ажлын бэлтгэл хангах. Ажлын 8 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт түншлэлээр хийгдэх ажлуудын жагсаалтыг гаргаж Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэст ирүүлэх. Ажлын 8 хоног
6 Тохижилт, нийтийн  аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр контентуудыг бэлтгэж, олон нийтэд хүргэх ажлуудыг шуурхай зохион байгуулах. Ажлын 8 хоног
7 Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэд олон нийтийг маск зүүхийг  уриалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлж, Эрүүл мэндийн харьяа байгууллага болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй уулзах уулзалтыг зохион байгуулах. Ажлын 8 хоног
8 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон Соёл урлагийн байгууллагууд шинэ жилийн шинэлэг контентуудыг хийх, соёлын хандлагыг өөрчлөх ажлуудыг зохион байгуулж, “Эвент” зохион байгуулах жагсаалт гаргах. Ажлын 8 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.12.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.