Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавар /№01/

 

2024 оны 01 дүгээр сарын 08                                                                                                                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавруудын хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах Ажлын 4 хоног
2 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд Хотын нийтийн аж ахуйн чиг үүрэгийг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалтыг дүүргүүд бүрэн хариуцаж, Захирагчийн ажлын албанаас хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног
3 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлээс мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулах. Ажлын 4 хоног
4 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Сууц өмчлөгчдийн холбоодын хариуцсан орон сууцны хорооллын дундах авто зам, явган хүний зам, гудамж талбайн цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээнд нь дүүргүүд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлэж, хэрэгжилтэд нь дүүргүүд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Хот нийтийн аж ахуйн тоног, төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх. Ажлын 4 хоног
7 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 100 хоногийн ажлын тайланг гаргаж танилцуулах. Ажлын 4 хоног
8 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс 2024 онд хийх тохижилтын ажлын төлөвлөгөөний зураг, төслийн ажлыг яаралтай танилцуулах. Ажлын 4 хоног
9 Хэвлэл, мэдээллийн тасаг, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 7 хоног тутамд хийсэн ажлуудаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд сурталчлах ажлуудыг зохион байгуулах. Ажлын 4 хоног

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.01.11-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.