НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№23/
2024 оны 11 дүгээр сарын 12 Улаанбаатар хот
№ | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хугацаа |
1 | Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс | Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлж, орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагуудад хариуцлага тооцож ажиллах. | Ажлын 7 хоног |
2 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэр дэх гүүрэн байгууламжуудын засвар, арчлалтыг шинэ бодлого гартал хариуцаад зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
3 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд | Дүүргүүдэд хот нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисны нөөцлөлт бэлэн байгаа эсэхийг газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцуулах. | Ажлын 7 хоног |
4 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээврийн байгууллагууд | Хог хаягдлыг ангилах ажлыг нэвтрүүлэх. Үүнд: Байшин хороолол дундаа суурин буюу газар ухаад хогийн сав байрлуулах, гэр хорооллын 2 гудамжны үзүүрт нь хогын тэвшүүд байршуулах гэх мэт. | Ажлын 7 хоног |
5 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ | Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийж, явган замыг стандартад нийцүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах. | Ажлын 7 хоног |
6 | Хүнс,худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Замын цагдаагийн хэлтэс , “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ | Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын гадна зам талбай, зогсоол, шатахуун түгээх станцуудын орц, гарцын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих, эвдрэл гэмтлийг засварлуулах ажлыг эрчимжүүлж, дуусгах. | Ажлын 7 хоног |
7 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс | Өвлийн оргил ачааллын үед цахилгаан, дулаан инженер хангамж, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах үзлэг шалгалтыг тогтмол хийж ажиллах. | Ажлын 7 хоног |
8 | Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ, Замын цагдаагийн хэлтэс | Замын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, засварлах ажлуудыг зохион байгуулах. | Ажлын 7 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.11.20-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/
цахим хаягаар хүлээн авна.