Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№24/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№24/

2024 оны 12 дугаар сарын 03                                                                                                                  Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгавар Хугацаа
1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Газар зохион байгуулалтын алба Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний  газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 7 хоног
2 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Он дуустал төсвийн орлого бүрдүүлэх ажлыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 7 хоног
3 Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуйн тасаг, нийт байгууллага Төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр, авлага үүсгэлгүй, төсвийг зориулалтын зүйлд зарцуулж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. Ажлын 7 хоног
4 Хэвлэл, мэдээллийн тасаг,  нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудсанд холбогдох хууль, журмын дагуу байршуулах ажлыг тогтмолжуулах. Ажлын 7 хоног
5 Нийгмийн хөгжлийн хэлтэс Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
6 Цагдаагийн газар Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
7 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, товчоодод тусгай зориулалтын Скайнер авах ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног
8 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт хог тээвэр, зам цэвэрлэгээний байгууллагууд Хот нийтийн аж ахуйн нэн шаардлагатай байгаа машин, тусгай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, танилцуулах. Ажлын 7 хоног
9 Замын цагдаагийн хэлтэс Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчиж торгуулиа төлөөгүй,  тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, татвар, даатгалд хамрагдаагүй болон хөдөө, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг төлбөр төлүүлэх, олон нийтэд мэдээлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах. Ажлын 7 хоног
10 Хүнс,худалдаа, үйлчилгээний хэлтэс Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хэрэгжилтэд хяналт тавьж  ажиллах. Ажлын 7 хоног
11 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамж, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангаж, шуурхай ажиллах бригадыг бэлэн байлгаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 7 хоног
12   Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Явган замын цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. Ажлын 7 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.12.11-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.