НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№06/
2025 оны 03 дугаар сарын 06 Улаанбаатар хот
№ | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хугацаа |
1. | Худалдан авах ажиллагааны алба | Эрх шилжүүлсэн ажлуудын үнэлгээний хороог шуурхай байгуулж, худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, тендер шалгаруулалт амжилтгүй болсон 17 төсөл, арга хэмжээг танилцуулах. | Ажлын 9 хоног |
2. | Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Хөрөнгө оруулалтын ажлын эрхийг шилжүүлж авсан байгууллагууд дараагийн Шуурхай зөвлөгөөн дээр худалдан авах ажиллагааны явцыг танилцуулах. | Ажлын 9 хоног |
3. | Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс | Нийслэлийн төсвийн тодотголоос өмнө сургууль, цэцэрлэгүүдийн хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийдвэрлэх. | Ажлын 9 хоног |
4. | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, ТҮТ ОНӨААТҮГ, Хан Эко тээвэр ААТҮГ, Эко хотын тээвэр ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ | Үлдэгдэл давс, бодисыг зориулалтын битүү дээвэртэй, стандартын шаардлага хангасан байранд нөөцөлж хадгалах ажлыг зохион байгуулах. | Ажлын 9 хоног |
5. | Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, ТҮТ ОНӨААТҮГ, Хан Эко тээвэр ААТҮГ, Эко хотын тээвэр ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ | Хөрөнгө оруулалтаар шинэчилсэн хот нийтийн аж ахуйн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын асуудлаар санал, гомдлоо нэгтгээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд танилцуулах. | Ажлын 9 хоног |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2025.03.18-ны өдрийн 15:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.