Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№01/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№01/

 

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлаа зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Онцгой байдлын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс I/09
2 Орон сууцны хороолол болон гэр хорооллын хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шаардлагатай хүн хүч, машин, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж ажиллах. Нийт хог тээврийн байгууллагууд I/09
3 Нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын гудамж дундах явган хүний зам болон аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын талбайн цас, мөс цэвэрлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ I/09
4 Албан хаагчдынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад үе шаттайгаар хамруулах Нийт байгууллага I/09
5 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах. Нийт байгууллага I/09
6 Цагдаагийн газар нийт байгууллагуудад 1 дүгээр сард багтаан ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, хадгалах, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцохыг анхааруулж, мэдэгдэл өгөх Цагдаагийн газар I/09

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.01.09-ний өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.