Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. Цагдаагийн газар XII/11
2 Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс XII/11
3 Замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчиж торгуулиа төлөөгүй,  тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, татвар, даатгалд хамрагдаагүй болон хөдөө, орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг төлбөр төлүүлэх, олон нийтэд мэдээлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.
4 Авто замын түгжрэлээс сэргийлэх хүрээнд хотхон, хороолол дундах орц, гарцыг чөлөөлөх ажлын хэсгийг байгуулах захирамжийн төсөл боловсруулан, танилцуулах Замын цагдаагийн хэлтэс XII/11
5 Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. Онцгой байдлын хэлтэс XII/11
6 Он дуустал төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах. Татварын хэлтэс XII/11
7 ХАӨМС-ийн мэдээлэл болон Бүртгэлийн хэлтсийн мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, сайжруулах арга хэмжээ авч ажиллах Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс XII/11
8 Дүүргийн Статистик тоон мэдээллийг сар бүр удирдлагууд өгч хэвших Статистикийн хэлтэс XII/11
9 Дүүргийн эрүүл мэндийн магадлах зөвлөлийн 2024 оны тайланг дүүргийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах Нийгмийн даатгалын газар XII/11
10 Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн төрийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан хурлыг зохион байгуулах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс XII/11
11 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссыг хурал зохион байгуулах өрөө, тасалгаагаар хангах Эрүүл мэндийн төв XII/11
12 Дүүргийн Засаг даргын 2024 оны А/710 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлыг 2024.12.13-ны өдрийн дотор зохион байгуулж, дүнг танилцуулах
13 Дараагийн шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэндийн төв үйл ажиллагааны мэдээллээ танилцуулах Эрүүл мэндийн төв XII/11
14 Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах. Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг XII/11
15 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний  газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах. Газар зохион байгуулалтын алба XII/11
16 2025 оны төсөв батлагдахтай холбогдуулан хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах Худалдан авах ажиллагааны алба XII/11
17 Төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр, авлага үүсгэлгүй ажиллахад мэргэжил арга зүйн дэмжлэгийг нийт байгууллагуудад өгч ажиллах Дотоод аудитын алба XII/11
18 Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж,  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулах Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв XII/11
19 Өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг энэ 7 хоногийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах Биеийн тамир, спортын хороо XII/11
20 Дүүргийн иргэдийн шинэ жилийн соёл урлагийн арга хэмжээг хариуцан зохион байгуулах мөн холбогдох хэлтсүүдтэй хамтран соёл урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажиллах Соёлын ордон XII/11
21 Төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр, авлага үүсгэлгүй, төсвийг зориулалтын зүйлд зарцуулж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах. Нийт байгууллага XII/11
22 Хан-Уул дүүргийн төр захиргааны байгууллагын 2024 оны үйл ажиллагааны явц, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тул байгууллагууд бэлтгэл ажлыг хангах Нийт байгууллага XII/11

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2024.12.11-ний өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.