Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 11-НИЙ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН  ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

                       БАТЛАВ

       ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

       Б.ЦЭРЭН

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ

АЖИЛТНУУДЫН 2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 11-НИЙ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

 ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2025 оны 03 дугаар сарын 11                                                                        Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар Үүрэг даалгавар хэрэгжүүлэх хэлтэс Хяналт тавих, хэрэгжилтийг тайлагнах  хэлтэс Хугацаа
1. Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2025 оны 4 дүгээр сарын 1-нээс төрийн албан хэрэг хөтлөлтийг крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах. Нийт хэлтэс алба Архивын хэлтэс 2025.04.04
2 Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг 2025 оны 3, 4 дүгээр улиралд зохион байгуулагдах тул бэлтгэл ажлыг хангаж ажиллах. Нийт хэлтэс алба Архивын хэлтэс 2025.04.18
3. Авто замын трасс гаргахтай холбогдуулан 9 дүгээр хорооны 1781206162, 1781206454, 1781204965, 1781206479 нэгж талбарын дугаартай газрыг чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулах.  

 

Газар зохион байгуулалтын алба

 

 

Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

2025.03.21
4. Нийтийн эзэмшлийн талбайд бэлэн хийцийн хашаа, дугуй, машины кузов засвар зэрэг хууль бус зар сурталчилгааны самбарыг буулгах, стандартад нийцуүлэх ажлыг зохион байгуулах. Газрын зохион байгуулалтын алба,

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

2025.03.21
5. Гэр хороололд түүхий эд авч байгаа цэгүүдийг нүүлгэх төлөвлөгөөг боловсруулж нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд танилцуулах мэдээллийг бэлэн болгох. Газрын зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс 2025.03.21
6. Албан хаагчдын харилцаа хандлагад анхаарч инээмсэглэл аяныг 3, 4 дүгээр сард зохион байгуулах. Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс 2025.04.18
7. Хан-Уул дүүргийн иргэдийн дунд соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө боловсруулж Засаг даргын орлогчид танилцуулах. Биеийн тамир, спортын хороо, Соёлын ордон 2025.03.21-өдрийн дотор.
8. Дүүргийн удирдах ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор удирдах ажилтнуудын дунд албан бус соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах. Биеийн тамир, спортын хороо, Соёлын ордон 2025.03.21-өдрийн дотор.

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагаас өмнө

/[email protected]/ цахим хаяг болон линк байршуулж хүлээн авна.