ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№30/
№ | Өгөгдсөн үүрэг даалгавар | Хариуцах хэлтэс, албад | Хугацаа |
1 | Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд тогтмол оролцох | Нийт байгууллага | Тухай бүр |
2 | Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй бууж үерт өртсөн айл өрхийн 4 байшинг нураах захирамжийн төслийг энэ 7 хоногт багтаан танилцуулах, ирэх 7 хоногт цэвэрлэж, дуусгах | Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба | X/02 |
3 | “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ дүүргийн 17 дугаар хороонд босгосон үерийн даланг 2023.09.26-ны өдрийн дотор багтаан цэвэрлэх | “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ | IX/26 |
4 | Дараагийн шуурхай зөвлгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ ажлаа танилцуулах | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ | X/02 |
5 | Намрын мод тарих арга хэмжээний хүрээнд байгууллагууд тарьсан модоо арчлах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-тай холбогдох | Нийт байгууллага | X/02 |
6 | Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг бүх байгууллагууд ирүүлэх | Нийт байгууллага | X/02 |
7 | Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах. | Нийт байгууллага | X/02 |
8 | Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийн талаарх ажлын тайланг Засаг даргын Тамгын газарт ирүүлэх | Нийт байгууллага | X/02 |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.10.02-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.