Хан-Уул
Uncategorized

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№31/

 

2023 оны 10 дугаар сарын 30                                                                                                                                                                                Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын машин, тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, нарийвчилсан тоон судалгааг яаралтай гаргаж танилцуулах. Ажлын 8 хоног
2 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн хэмжээнд хичнээн км үерийн ус зайлуулах, далан, суваг, шуудууг хүчитгэх төсөв, тооцоо, судалгааг гаргаж танилцуулах. Ажлын 8 хоног
3 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс БНХАУ-руу явж хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа машин, тоног, төхөөрөмжийг нарийвчлан судалж, дараагийн долоо хоногийн шуурхай зөвлөгөөн дээр танилцуулах. Ажлын 8 хоног
4 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвгэртээ цаашид “Гудамжны хоол” үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахдаа нийтийн бие засах газартай нь уялдуулах, зөөврийн шинэ технологийг судлах ажлыг зохион байгуулах. Ажлын 8 хоног
5 Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Авто замын нэгдүгээр эгнээний зам дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд газрын зөрчил арилгах мэдэгдэл хүргүүлж, газрыг цуцлах ажлыг зохион байгуулах. Ажлын 8 хоног

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.11.02-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.