Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/126       “Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил   олгох сургалтыг зохион байгуулахад  дэмжлэг үзүүлэх тухай

2024 оны 03 сарын 18-ны өдөр                       Дугаар А/126                         Улаанбаатар хот

   “Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил

  олгох сургалтыг зохион байгуулахад

 дэмжлэг үзүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-Цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам, Батлан хамгаалахын сайдын 2024 оны А/35 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2024 оны А/247 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутны бүртгэлийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж, төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

      2.Дүүргийн нутаг дэвсгэр дэх магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудтай хамтран сургалтад хамрагдах оюутнуудыг цахимаар бүртгэлд хамруулж, шаардлага хангасан оюутан, суралцагчдыг судалгааг коллежуудын сургалтын албанаас нарийвчлан гаргуулан авч, 2024 оны 03 дугаар сараас 08 дугаар саруудад хэрэгжүүлэн ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т даалгасугай.

   3.“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай.

   Ажлын хэсгийн         С.Энхбаяр                      Засаг даргын Тамгын газрын дарга

   ахлагч

   Гишүүд:                    Д.Баасанхүү                   Цэргийн штабын дарга, дэд хурандаа

                                       О.Ариун-Эрдэнэ             Цэргийн штабын дайчилгааны офицер,

                                                                          дэд хурандаа

                                    М.Хишгээ                        Цэргийн штабын  төлөвлөлт, сургалтын  …………………………… ………        офицер, хошууч

                                            Нарийн бичгийн

            дарга  ,,,,,,,,               Э.Бат-Эрдэнэ                Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах                                                            . ……………………………………………………..          офицер, хошууч

4.Албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлага хангасан маягт хэвлүүлэх, тээврийн хэрэгслээр хангахад шаардагдах зардлыг холбогдох зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т зөвшөөрсүгэй.

5.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан суралцагчдыг, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулж, бичиг баримтыг бүрдүүлэн хүлээлгэн өгч, зохион байгуулсан ажлын тайланг 2024 оны 3 дугаар улиралд танилцуулахыг Цэргийн штабын дарга (дэд хурандаа Д.Баасанхүү)-т даалгасугай.

                              ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН