2025 оны 04 сарын 11-ний өдөр Дугаар А/215 Улаанбаатар хот
Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Түмэн шувуут” ХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 153,000 ширхэг үржлийн өндгийг 13 дугаар хороо Туул тосгонд байрлах инкубаторын цехэд хүлээн авах гэж байгаатай холбогдуулан тус цехэд 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
2.Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, лабораторийн шинжилгээ, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг “Түмэн шувуут” ХК (Ж.Болд)-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (Б.Сувд-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, 13 дугаар хорооны Засаг даргын үүргийг хавсран гүйцэтгэгч (А.Жаргалтуяа)-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН