Хан-Уул
Тогтоол захирамж

Ажлын хэсэг байгуулах тухай

2023 оны 09 сарын 05-ний өдөр                      Дугаар А/496                         Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:                       Б.Цэрэн                  Хан-Уул дүүргийн Засаг   даргын орлогч

Гишүүд:                      Б.Жагар                  Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

         Б.Батчимэг              Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч

                                   Б.Очир                     Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн

       Нарийн бичгийн

       дарга:                           Б.Эрдэнэцэцэг       Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч

  1. Захирамжийн хэрэгжилтийг хангаж санал, дүгнэлтийг дүүргийн Засаг даргын

зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсэг (Б.Цэрэн)-т даалгасугай

ЗАСАГ ДАРГА                                                  Ж.АЛДАРЖАВХЛАН